Дэлхий даяар 20 сая гаруй хүний амийг авч одсон SARS-CoV-2 коронавирусийг лабораторид гаргаж авсныг батлах баримт илрүүлсэн тухай германы эрдэмтэд мэдээллээ.
Тодруулбал, Хятад Улсын Ухань дахь амьд амьтдыг зардаг "нойтон зах"-ас уг вирус гарсан хэмээдэг. Гэвч ковид-19-ийн анхны тохиолдол илэрсэн гэх тус газраас авсан нотолгоо шинжилгээ дутуу өөрөөр хэлбэл цуу яриа төдий гэж үзсэн эрдэмтэд хоёр жилийн турш судалгаа явуулжээ. Улмаар германы эрдэмтэд Sars-CoV-2-оос зөвхөн лабораторид хийгдсэн вируст байдаг ул мөр илэрчээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
Энэ талаар Вюрцбургийн их сургуулийн эмнэлгийн дархлаа судлаач Валентин Брюттел тайлбарлахдаа “хиймэл вирус үйлдвэрлэхэд вирусийн генд өөрчлөлт оруулах арга хэрэглэдэг. Энэ аргаар аутоиммун өвчний эсрэг эрүүл мэндэд аюулгүй эм, бэлдмэл гаргаж авдаг. Эдгээр элементийг залгасан хэсэгт ул мөр үлддэг. Ийм загвар зөвхөн Sars-CoV-2 вируст илэрсэн. Ижил төрлийн вируст байгаагүй” гэсэн юм.