Өнөөдөр /2022.10.25/ “Нарны хагас хиртэлт” болж Европын орнуудад илүү тод ажиглагдсан байна. Харин Монголд бараг ажиглагдаагүй бөгөөд орой 19.00 цагийн орчимд Баян-Өлгий, Ховдын баруун хязгаарт нар хиртэлт зурвасхан ажиглагдсан байна.
Өнөөдөр болсон “Нарны хагас хиртэлт” нь энэ жилийн хоёр дахь хиртэлт болж байгаа аж. Тодруулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30 /2022.04.30/-нд эхний хиртэлт болсон ажээ. Харин өнөөдрийн нарны хагас хиртэлт Европын ихэнх хэсэг, Хойд болон Зүүн Африк, Ойрхи Дорнод, Азийн баруун хэсэг, Гренланд, Гернси мужид тод харагдсан байна.
Гэрэл зургийн эх сурвалж: Varlamov news