Украины зүүн хэсэгт орших Оросын эзэмшилд байгаа Хирке хотын гадна бараг хоёр км урттай бэхлэлт, нуувч ухсан байгаа нь “Maxar” компанийн хиймэл дагуулаас авсан шинэ зургуудаар харуулжээ.
Энэхүү бэхлэлт нь дөрвөн эгнээ цементэн пирамидуудаас бүрдэх бөгөөд Оросууд Украины ямар ч машин, танкийг зүүн тийш хөдөлгөхийг зогсооно гэж найдаж байгаа бололтой. Харин тус бэхлэлтийн ард том суваг ухаж бэлтгэсэн байна. Европын сансрын агентлагийн хиймэл дагуулаас авсан нэмэлт зургаас харахад нуувч, суваг шуудуу ухах ажлыг 2 хэсэгт хийсэн байна. Тодруулбал, есдүгээр сарын 25-наас эхлэн шуудууны эхний хэсгийг ухсан бол, есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын 5-ны хугацаанд суваг шуудууны хоёр дахь хэсгийг ухсан байна.
Энэ талаар Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр, “Энэхүү бэхлэлтийг Оросын хөлсний цэргийн “Вагнер” группийг бэлтгэсэн бөгөөд "Вагнерын шугам" гэж нэрлэсэн гэж мэдээлжээ.
Хэдийгээр Оросуудын бэлтгэсэн тус бэхлэлт нь Украины сөрөг довтолгооноос хамгаалахад тусалж болох ч, ердөө 1,6 километр үргэлжилсэн бэхлэлтийг Украины арми тойрон гарахад юу ч саад болохгүй ажээ.
Эх сурвалж: CNN