Шведийн тэнгисийн археологичид 17-р зуунд далайд живсэн хөлөг онгоцыг олжээ

Шведийн тэнгисийн археологичид 17-р зуунд далайд живсэн хөлөг онгоцыг олжээ

Шведийн тэнгисийн археологичид 17-р зууны байлдааны хөлөг онгоц олсон тухай даваа гараг /2022.10.24/-т мэдээлжээ.

1629 онд ашиглалтад орсон "Applet" (The Apple) хөлөг онгоцыг алдарт "Васа" хөлөгтэй нэг газарт үйлдвэрлэсэн бөгөөд  XVII зуунд  64 ширхэг үхэр буу тээвэрлэн анхны аялалдаа гарах үедээ живсэн аж. 

Далайн гүнээс олдсон хөлөг онгоцны бүтэц, хэмжээ нь "Васа"-гийнхтай ижилхэн учир археологичид Applet-ийг мөн гэдэг нь батлагджээ. Энэ нь онгоцны хэлтэрхийд хийгдсэн шинжилгээгээр ч нотлогдсон байна. Хөлөг онгоцны хажуугийн хэсгүүд сүйдсэн ч их бие нь доод тавцан хүртлээ өнгөрсөн 400 орчим жилийн хугацаанд хадгалагдан үлдсэн байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.