БНСУ-ын хэвлэлд Монголын Өмнөговь аймагт христийн гэр сүмийг барьсан талаар онцолжээ.
Тодруулбал, Монгол дах Христийн Нэгдсэн Төлөөлөгчийн Газрын дарга Дун Гын Ким болон сүмийн илч Квон Ён Гу зэрэг Солонгосын төлөөлөгчдийн дэмжлэгтэйгээр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд гэр сүмийг барьж байгуулжээ. Тус ажлыг энэ аравдугаар сарын 17-ны өглөө үүрээр /2022.10.17/ УБ хотоос 600 гаруй км-ын зайд орших тус суманд очиж гэр сүмийг барьж адислах ёслолыг хийсэн гэжээ. Мөн гэр барихаас гадна шүтлэгтэн иргэдэд өвлийн малгай, ороолт зэргийг Солонгосын DK Global компанийн гүйцэтгэх захирал Юн Хэ Жан ивээн тэтгэсэн аж. Тэгвэл энэхүү үйл явдлыг нөгөөтээгүүр Монгол гэрийн утгыг алдагдуулж буй хэлбэр хэмээн иргэдийн шүүмжлэлд өртөөд байна.