НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага Киевийн хүсэлтийн дагуу Украины хоёр цэгт байцаагч илгээхээр болжээ

НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага Киевийн хүсэлтийн дагуу Украины хоёр цэгт байцаагч илгээхээр болжээ

НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага Украины эрх баригчдын хүсэлтийн дагуу тус улсын хоёр байршилд цөмийн байцаагчыг илгээнэ гэж мэдэгджээ. 

Олон улсын атомын энергийн агентлагийн мэдээлснээр, "Украин хоёр байршилд цөмийн үйл ажиллагаа явуулсан гэх Оросын Холбооны Улсын ням гарагт хийсэн мэдэгдлийг мэдэж байгаа" гэжээ. Харин тус агентлагаас энэхүү хоёр газрын байршлыг мэдээлээгүй байна. 

НҮБ-ын дээрх шийдвэр нь, “Киев цөмийн бөмбөг ашиглахаар төлөвлөж байгаа” гэх Оросын эрх баригчдын сүүлийн өдрүүдэд хийсэн мэдэгдлийн дараа гарч байгаа юм. Сонирхуулахад, Украинд цөмийн зэвсэг бүтээхэд шаардлагатай технологи бүхий шинжлэх ухааны байгууллагууд байдаг гэж Москва нотлох баримтгүйгээр мэдэгдэж, Киевийг үүнийг ашиглахаар төлөвлөж байна гэж буруутгаж байгаа юм. Харин Оросын энэхүү мэдэгдлийг АНУ, Украин, Их Британи зэрэг улсууд эрс няцааж, Оросыг өөрийн хуурамч ажиллагаа явуулахыг оролдож байна гэж буруутгаж байгаа юм. 

Эх сурвалж: CNN