Их Британи улс түүхэндээ анх удаа Ази, Энэтхэг гаралтай Ерөнхий сайдтай болж байна

Их Британи улс түүхэндээ анх удаа Ази, Энэтхэг гаралтай Ерөнхий сайдтай болж байна

Их Британийн консерватив намын дарга бөгөөд тус улсын Ерөнхий сайдын албан тушаалыг Лиз Трасс 45 хоног хашаад өнгөрөгч долоо хоногт албан тушаалаасаа огцрох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр /2022.10.24/ Консерватив нам Риши Сунакийг Их Британийн дараагийн Ерөнхий сайдаар томилох шийдвэр гаргасан байна. Риши Сунак нь өдгөө 42 настай бөгөөд Энэтхэг гаралтай эцэг, эхтэй Их Британийн түүхэнд анхны Ази гаралтай Ерөнхий сайд болж байна.

Эх сурвалж: BBC