Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 22-ны /2022.10.22/ өдрөөс эхлэн БНСУ-ын ард иргэд "Юүн Сог Ёол огцор" гэсэн тууз барин Сөүл хотын Гуанхамүн төв талбайгаас ерөнхийлөгч Юүн Сог Ёол-ын оффис байрлах Юунсан дүүрэг чиглэн тайван жагсаал хийжээ.
Тодруулбал, хуучин болон одоогийн засаг захиргаатай холбоотой олон асуудлаар бухимдлаа илэрхийлж, улс төрийн хүрээний хоёр талын хэдэн мянган жагсагчид Сөүлийн төвд жагссан байна. Мөн тэргүүн хатагтай Ким Гүн Хиг их дээд сургуулийн дипломоо хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр тусгай шалгалт явуулахыг шаарджээ. Харин консерватив жагсагчид АН-ын дарга Ли Жэ Мёныг 2022 онд болох ерөнхийлөгчийн сонгуулийн амжилтгүй болсон компанит ажлаа санхүүжүүлэхийн тулд авлига авсан хэргээр баривчлахыг прокурорт уриалсан аж. Уг жагсаалд 35 мянган орчим иргэд оролцсон бөгөөд жагсаалын улмаас Сөүл хотын төвөөс гол замуудыг тойрсон замын хөдөлгөөнд ноцтой саад учирсан байна.
ВИДЕО: