ВИДЕО: ОХУ-ын цэргийн Су-34 онгоц цахлай шувуутай мөргөлдсөний улмаас осолдсон гэж мэдээлжээ

ВИДЕО: ОХУ-ын цэргийн Су-34 онгоц цахлай шувуутай мөргөлдсөний улмаас осолдсон гэж мэдээлжээ

Өнгөрөгч даваа гараг /2022.10.18/-т ОХУ-ын цэргийн Су-34 онгоц хөөрснийхөө дараахан тус улсын Краснодар мужийн орон сууцны барилга дээр унаж 17 хүн амиа алдсан хэрэг гарсан. Тэгвэл тус ослын шалтгаан нь, “онгоц шувуутай мөргөлдсөний улмаас осолдсон” гэж Оросын аюулгүй байдлын агентлагууд ТАСС агентлагт мэдээлжээ. Учир нь Су-34 онгоцыг хөөрөх үед нь хөдөлгүүрт нь хоёр цахлай шувуу орсон. Шувууны сэг, зэмийг онгоцны хэлтэрхийг шалгах явцад олсон. Энэ нь онгоцны нэг хөдөлгүүрт гал гарахад хүргэсэн" гэжээ.

Эх сурвалж: TASS