Өчигдөр /2022.10.23/ орон нутгийн цагаар 18:20 цагийн орчимд ОХУ-ын Эрхүү хотын орон сууцны хороолол дээр Су-30 загварын сөнөөгч онгоц унаж осолдсон хэрэг гарсан. Тэгвэл ОХУ-ын Онцгой байдлын яамны "Эрхүү мужийн Ленин дүүрэгт осолдсон Су-30 онгоцны ослын газарт ажиллаж дууссан бөгөөд мөрдөн байцаах албаныхан ажиллаж байна" гэж ТАСС агентлагт мэдээлжээ.
Харин Оросын БХЯ-ны мэдээлснээр, “өнгөрсөн өчигдөр /2022.10.24/ Су-30 онгоцны хөдөлгүүрүүдийн нэг нь шатсанаас болж тус онгоц Эрхүү хотын хувийн хэвшлийн хоёр давхар орон сууцны барилга дээр унаж, осолдсон байна. Үүний улмаас 200 ам метр талбайд гал гарч, бүрэн унтраасан” гэжээ. Харин ослын үеэр байшинд оршин суугчид байгаагүй тул хоёр нисгэгч нас барсан бөгөөд оршин суугчдын дунд хохирогч байхгүй” гэжээ.
Эх сурвалж: TASS
Another Russian plane crashed inside Russia, this time in Irkutsk. #Russia #Irkutsk pic.twitter.com/yBG38XeBN1
— (((Tendar))) (@Tendar) October 23, 2022