Их Британийн Сангийн сайд асан Риши Сунак эрх баригч Консерватив намын даргын өрсөлдөөнд оролцоно гэдгээ “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Сунак твиттер хуудсандаа "Их Британи бол агуу орон, гэхдээ бид эдийн засгийн гүн хямралтай тулгараад байгаа тул би Консерватив намын удирдлагад нэр дэвшиж, та бүхний төлөө дараагийн Ерөнхий сайдаар ажиллах гэж байна" хэмээжээ.
The United Kingdom is a great country but we face a profound economic crisis.
— Rishi Sunak (@RishiSunak) October 23, 2022
That’s why I am standing to be Leader of the Conservative Party and your next Prime Minister.
I want to fix our economy, unite our Party and deliver for our country. pic.twitter.com/BppG9CytAK
Ийхнүү Сунак өнгөрсөн пүрэв гарагт огцорч буйгаа мэдэгдсэн Ерөнхий сайд Лиз Трассын халааг авах өрсөлдөөнд нэрээ дэвшүүллээ. Британийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Р.Сунак 120 гаруй гишүүний дэмжлэг аваад байгаа бол Ерөнхий сайд асан Борис Жонсон 50 гаруй, Нийтийн танхимын дарга Пенни Мордонт 20 гаруй санал аваад байгаа юм.
Нэр дэвшүүлэх үйл явц даваа гаргийн 14:00 цагт дуусах бөгөөд нэр дэвшигчид Нийтийн танхим дахь Консерватив намын фракцаас хамгийн багадаа 100 гишүүний дэмжлэг авах шаардлагатай аж. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Эх сурвалж: HP news