Улаанбаатар-Дархан чиглэлийн 240 км хоёр урсгал бүхий нэг эгнээ автозамыг ирэх сарын 02-ны өдөр /2022.11.02/ нээхээр төлөвлөн ажиллаж байгаа талаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдэгдлээ. Төлөвлөгөөний дагуу багц-4 хэсэгт Хустайн давааны 4.1 км авто замын хучилтын ажил өчигдөр /2022.10.23/ дууссан байна.
Мөн шинээр хучсан авто замд, хөвөө, тэмдэг тэмдэглэгээ хийх ажлыг үргэлжлүүлэн хийж буй бөгөөд багц-4 хэсэгт Баруунхараагийн Хараа голын гүүрний болон төмөр замын гармын хоёр талд 1.6 орчим км, багц-2 хэсэгт 3.5 км авто замын хучилт одоогоор хийгдээгүй байгаа аж. Нийт Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд 5,1 км авто замын хучилт хийгдээгүй байна.
ҮЗЭХ: