ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өчигдөр /2022.10.23/ Франц, Турк, Их Британи зэрэг орнуудтай гурван талт хэлэлцээ хийж, утсаар ярихдаа Украины “цөмийн бөмбөг"-ийн аюулын талаар худал байж болзошгүй зүйлийг ярьжээ.
Тодруулбал, тэрээр Киев өөрийн улсын нутаг дэвсгэртээ “цөмийн бөмбөг”-тэй холбоотой өдөөн хатгалгад бэлтгэж байна, эс бөгөөс бага бүтээмжтэй цөмийн зэвсгийг дэлбэлэх магадлалтай гэж "өөр орны найдвартай эх сурвалж"-аас иш татан ярьжээ. Харин тус өдөөн хатгалагийн зорилго нь “Украинд үй олноор хөнөөх зэвсэг ашигласан гэж Оросыг буруутгаж, улмаар Москвад итгэх итгэлийг алдагдуулах зорилготой Оросын эсрэг хүчтэй кампанит ажил явуулах явдал юм" гэж Сергей Шойгу хэлснийг РИА Новости дамжуулжээ.
Эх сурвалж: theins.ru