ШУУРХАЙ: АНУ-д 61 настай эмэгтэйг хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэргээр Монгол эрэгтэйг баривчилжээ

ШУУРХАЙ: АНУ-д 61 настай эмэгтэйг хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэргээр Монгол эрэгтэйг баривчилжээ

АНУ-ын Чикаго хотын Нортбрук дахь Салем Волкийн Нортфилд хотхонд энэ сарын 18 /2022.10.18/-ны өдөр 61 настай эмэгтэйг өрөөний хамтрагч Монгол Улсын иргэн Ш нь зодож хөнөөсөн хэргээр буруутгагдан баривчлагджээ.

Тодруулбал, АНУ-ын алба хаагчид хэргийн газар очиход 61 настай эмэгтэй унтлагын өрөөнийхөө шалан дээр хэвтэж бие нь бүхэлдээ хүнд бэртэж, нас барсан байхыг олж тогтоожээ.

Мөрдөн байцаагчид урьдчилсан байдлаар эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдэж, зодсоны улмаас цус алдаж амь насаа алдсан гэж үзэж байгаа аж. Одоогоор Монголын иргэн Ш-ийг цагдаа нар нэгдүгээр зэргийн хүн амины хэргээр яллагдагчаар татаж, шүүх хурлын үеэр ч батлан даалтад гаргахаас татгалзжээ. Хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно. Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: fox32chicago.com