БНАСАУ-ын онгоц БНСУ тэнгисийн хилийг давсан тул хоёр солонгос харилцан гал нээжээ

БНАСАУ-ын онгоц БНСУ тэнгисийн хилийг давсан тул хоёр солонгос харилцан гал нээжээ

БНСУ /Өмнөд Солонгос/ өнөөдөр /2022.10.24/ баруун тэнгисийн хилийн дагуу БНАСАУ /Хойд Солонгос/-тай сэрэмжлүүлэх үүднээс харилцан буудалцсан гэж цэргийнхэн мэдэгдлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Тодруулбал, Өмнөд Солонгосын нэгдсэн штабын дарга нар "Даваа гараг /2022.10.24/-ийн өглөө Хойд Солонгосын худалдааны хөлөг онгоцыг тэнгисийн хилийг зөрчсөн тул тэнгисийн цэргийнхэн сэрэмжлүүлэг өгч, анхааруулах буудлага хийсэн.

БНАСАУ их буугаар буудсан нь 2018 онд байгуулсан Солонгосын хойгийн цэргийн дайсагнахгүй байх гэсэн хэлэлцээрийг зөрчиж, Солонгосын хойд хилийн тогтвортой байдлыг алдагдуулж байна гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдэв. Мөн Хойд Солонгосын пуужин Өмнөд Солонгосын усан хилд буугаагүй ч Өмнөд Солонгос цэргийн бэлэн байдлаа нэмэгдүүлж байна гэж мэдэгдлээ. 

Харин БНАСАУ-ын армийн мэдээлж буйгаар  “Тус улсын цэргийн хамгаалалтын ангиуд нь хариу арга хэмжээ авч, тэнгисийн цэргийн дайсны хөдөлгөөн илэрсэн нутаг дэвсгэр рүу 10 удаа их буугаар анхааруулах үүднээс галласан гэжээ.

Эх сурвалж: abcnews




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө