Өнөөдөр /2022.10.23/ орон нутгийн цагаар 18:20 цагийн орчимд ОХУ-ын Эрхүү хотын орон сууцны хороолол дээр Су-30 загварын сөнөөгч онгоц унаж осолдсон байна.
Одоогоор тус ослын улмаас эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн тоо болон хохирлын хэмжээ тодорхойгүй байна. Харин тус осол нь “Хөдөлгөөний аюулгүй байдал, агаарын тээврийн ашиглалтын журам зөрчсөн” хэмээн үзэж эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Сонирхуулахад, Эрхүү хотод өнөөдөр болсон тус осол энэ долоо хоногт ОХУ-д тохиолдсон хоёр дахь сөнөөгч онгоцны осол юм. Тодруулбал, өнгөрөгч Даваа гараг /2022.10.17/-т Су-24 сөнөөгч онгоц Ейск хотын оршин суугчдын хороололд осолдож, 15 хүн амь үрэгдсэн билээ.
Эх сурвалж: Varlamov news