ВИДЕО: “Ху Жинтаогийн бие нь муудсаны улмаас танхимаас дагуулан гарсан” гэж мэдээлжээ

ВИДЕО: “Ху Жинтаогийн бие нь муудсаны улмаас танхимаас дагуулан гарсан” гэж мэдээлжээ

Хятадын коммунист намын 20 дугаар их хурлын үеэр БНХАУ-ын дарга асан Ху Жинтаог тайзнаас албадан буулгасан бичлэг олон сая хүмүүсийн анхаарлыг татаж, тэд учир шалтгааныг тайлахыг оролдож байна. Харин Хятадын засгийн газраас эдгээр олон асуултад одоог хүртэл “хариулт өгөөгүй” байна. 

Тодруулбал, БНХАУ-ын удирдагч асан Ху Жинтаог тайзнаас буулгахыг Ардын их хурлын танхимд яагаад шаардсан. Тэрээр тайзнаас буухдаа Ши Жиньпинд хандаж юу гэж хэлсэн нь түүнийг толгой дохиход хүргэсэн, мөн тэрээр тайзнаас гарахаасаа өмнө Ли Кэчяны мөрөн дээр нь тогшихдоо юу гэж хэлсэн бэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. 

Тэгвэл энэ талаар Хятадын төрийн мэдээллийн Синьхуа агентлаг “Ху Жинтаогийн бие нь муудсаны улмаас танхимаас дагуулан гарсан” гэж мэдээлжээ. 

Тус өдөр түүний эрүүл мэндийн байдал нэлээд сул дорой харагдаж байсан байна. Гэсэн хэдий ч гэнэт яагаад ийм зүйл болсон бэ, яагаад камерын өмнө болсон бэ, яаралтай байсан уу гэсэн асуултууд хариулт нэхэж байгаа аж. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө