ВИДЕО: БНХАУ-ын удирдагч асан Ху Жинтаог коммунист намын хурлын үеэр "ямар ч тайлбар хэлэлгүй" дагуулан явжээ

ВИДЕО: БНХАУ-ын удирдагч асан Ху Жинтаог коммунист намын хурлын үеэр "ямар ч тайлбар хэлэлгүй" дагуулан явжээ

БНХАУ-ын удирдагч асан, өдгөө 79 настай Ху Жинтаог Хятадын коммунист намын их хурлын хаалтын ёслолд Ши Жиньпинтэй зэрэгцэн сууж байхад нь албаны хүмүүс түүн рүү ойртож, дагуулан явжээ. 

Тодруулбал, 2003-2013 оны хооронд БНХАУ-ын даргын албыг хашиж байсан Ху Жинтаог тайзан дээр байх үед хоёр албаны хүн түүн дээр ирж, түүний авч явсан байна. Тэрээр энэ үеэр Ши Жиньпинд хандаж ямар нэгэн зүйл хэлэхэд тэр хариу толгой дохьсон байна. Үүний дараа Ху Жинтаог Хятадын Ардын их хурлын танхимаас дагуулан гаргасан байна. Ху Жинтаог авч явсан бичлэг дэлхий нийтийн анхаарлыг татаж, олон сая хүн юу болсныг тайлах гэж оролдож байгаа аж. Харин Хятадын засгийн газраас  одоогоор ямар ч тайлбар өгөөгүй байна. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр луу өдөр

5 цагийн өмнө