Хятадын коммунист намын 20 дугаар Их хурал энэ сарын 17-ны өдөр эхэлсэн. Өнөөдөр тус хурал өндөрлөнө. Тус их хурлаар Ши Жиньпиний улс төрийн үзэл баримтлалыг шингээсэн Үндсэн хуулийг баталснаар тэрбээр насан туршдаа Хятадын даргаар үлдэж байгаа ажээ.
Түүний хувьд энэ жил 69 настай бөгөөд Мао Зидунаас хойшхи хамгийн олон удаа сонгогдсон дарга болж байна. Хятадын коммунист намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ши Жиньпинийг намын "цөм" удирдагч гэж тодорхойлж, түүний үзэл санааг Хятадын ирээдүйн хөгжлийн үндсэн зарчим болгон бэхжүүлсэн байна. Мөн Ши Жинь Пиний нам доторх үндсэн статусыг баталгаажуулж, Хятад дахь намын төвлөрсөн эрх мэдлийг баталгаажуулжээ. Өнөөдөр сонгогдсон Намын төв хороо нь маргааш анхны хурлаа хийж, Улс төрийн хорооны 25 хүнийг сонгож, долоон гишүүнтэй байнгын хороог шинээр бүрэлдүүлэх ажээ.