"Днепр мөрний усан цахилгаан станцын даланг Оросууд дэлбэлэхэд бэлтгэж байна" гэж В.Зеленский буруутгажээ

"Днепр мөрний усан цахилгаан станцын даланг Оросууд дэлбэлэхэд бэлтгэж байна" гэж В.Зеленский буруутгажээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский ОХУ-ыг Украины өмнөд хэсэгт орших усан цахилгаан станцын даланг дэлбэлэхэд бэлтгэж байна, энэ нь "том хэмжээний сүйрэл"-д хүргэнэ гэж буруутгажээ. Тэрээр өчигдөр /2022.10.21/ мэдээлэл хийхдээ, “Днепр мөрний Каховка даланг Оросын арми минадсан” гэж дурджээ.

Тус усан цахилгаан станцын далан нь Оросын цэргүүдийн мэдэлд одоо байгаа Херсон муж дахь Днепр мөрнийг гатлах цөөхөн хэдэн замын нэгээр хангадаг бөгөөд Украины цэргүүд ойртож байгаа ажээ. Иймд Оросын тал энэ долоо хоногт Херсон дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө нүүлгэн шилжүүлж эхэлсэн ба мөн 50-60 мянган энгийн иргэдийг мөн нүүлгэнэ гэж мэдэгдсэн нь Киевийн эрх баригчид албадан гаргах арга хэмжээ хэмээн буруушаажээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө