"Орос цөмийн зэвсэг хэрэглэхээр шийдсэн гэсэн ямар ч “шинж тэмдэг”-ийг илрүүлээгүй байна" гэж АНУ мэдэгджээ

"Орос цөмийн зэвсэг хэрэглэхээр шийдсэн гэсэн ямар ч “шинж тэмдэг”-ийг илрүүлээгүй байна" гэж АНУ мэдэгджээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украинд цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн байж магадгүй гэсэн сануулга нь Дэлхий нийтийг түгшүүрч автуулаад буй. Харин АНУ болон Их Британийн албаны хүмүүс В.Путин эдгээр далд заналхийллээ хэрэгжүүлэх магадлал бага гэж үзэж байна.

Тэгвэл Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Генерал П.Райдер өчигдөр /2022.10.21/ ВВС агентлагт ярилцлага өгөхдөө, “Путин цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж хэлсэн үг хариуцлагагүй бөгөөд санаа зовоосон зүйл боловч, Орос цөмийн зэвсэг хэрэглэхээр шийдсэн гэсэн ямар ч “шинж тэмдэг”-ийг одоогийн байдлаар АНУ ийг илрүүлээгүй байна" гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC

 




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө