АНУ, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд нар өчигдөр утсаар холбогдож, "Украины талаар ярьсан" гэж мэдэгджээ

АНУ, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд нар өчигдөр утсаар холбогдож, "Украины талаар ярьсан" гэж мэдэгджээ

Украины дайн эхэлснээс хойш тавдугаар сарын 13 /2022.05.13/ АНУ, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд нар утсаар ярьсан бол, тэд өчигдөр /2022.10.21/ хоёр дахь удаагаа утсаар ярьжээ. Тодруулбал, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин болон ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу нар баасан гарагт утсаар ярьсан гэдгийг хоёр улс баталсан байна.

Хоёр тал энэ удаа “Украины нөхцөл байдлын талаар ярилцсан” гэж мэдэгдсэн байна. Энэ талаар Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Генерал П.Райдер ВВС-д ярилцлага өгөхдөө, “АНУ харилцааны шугамыг нээлттэй байлгахыг эрмэлзэж байна" гэжээ. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам "Олон улсын аюулгүй байдлын өнөөгийн асуудлууд, тэр дундаа Украины нөхцөл байдлыг хэлэлцсэн" гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө