"Найрамдал" сургуулийн  захирал ЖАН ФЭН ИНГ: "Хятадын Соёлын өдөрлөг" бидэнд мартагдашгүй сайн туршлага болно /ВИДЕО/

"Найрамдал" сургуулийн захирал ЖАН ФЭН ИНГ: "Хятадын Соёлын өдөрлөг" бидэнд мартагдашгүй сайн туршлага болно /ВИДЕО/

"Хятадын соёлын өдөрлөг" Ази тивд 15 дахь удаа зохион байгуулагдаж байна. Энэхүү ажиллагааны нээлт Хятадын Сичуан хотын Чэндү хотод энэ сарын 20-ны өдөр боллоо. 

ВИДЕО:

Хятадын соёлын өдөрлөгөөр Хятад хэл соёл, үндэсний уламжлалыг судлахад голлон анхаарч, газарзүй, сонгодог урлаг, тулааны урлаг, уламжлалт дуу хөгжим, уламжлалт бүжиг, уран бичлэг, уран зураг, уламжлалт гар урлал зэрэг сургалтуудыг явуулдаг байна. Сургалтын явцад “Хөгжилтэйгээр суралцах" арга барилыг баримталж, Хятадын соёлын өв залгамжлал, Хятад болон гадаадын соёлын солилцоо, харилцан суралцахад анхаарч, "Таван нэг"-ийн үндсэн зорилгод хүрэх (өөрөөр хэлбэл, нэг дуу, нэг бүжиг, нэг тулааны урлагын үзүүлбэр, уран зураг, гар урлал сурах) явдал юм. 

Нээлтийн үеэр Монгол Хятадын Найрамдал сургуулийн захирал Жан Фэн инг "2013-2021 он хүртэл манай сургууль Хятадын соёлын хүрээлэнгээс зохион байгуулдаг Соёлын өдөрлөгийг тав дахь удаагаа зохион байгуулж байна. Тэдгээрийн дотроос 2021 оны соёлын хүрээлэнгийн үйл ажиллагаа ковид-19-ын улмаас онлайнаар зохион байгуулагдсан. Онлайн, танхимаар байсан аль ч үед Соёлын хүрээлэнгийн үйл ажиллагаа манай багш, сурагчдад олон сайхан, мартагдашгүй дурсамжийг үлдээсэн.

Хятадын соёл бидэнд баяр баясгалан, мэдлэг гээд маш их зүйлийг авчирсан. Багш нар ч гэсэн олон зүйлсийг сурч, авъяас чадвараа улам сайжруулсан.

Өнөөдөр нэг жилийн дараа бид дахин уулзаж байна.  Бахархах сэтгэл төрж, догдолж байна. Энэ үйл явдал нь бидэнд мартагдашгүй сайн туршлага болно гэдэгт би итгэж байна" гэлээ. 

Харин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны сайдын зөвлөх Жан Ян "Хятадын соёлын хүрээлэн" Монголд дахин зохион байгуулагдаж байгаад маш их баяртай байна.  Юуны өмнө энэхүү арга хэмжээг зохион байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан Сычуань мужийн Хятад улсын гадаад харилцааны алба болон Чэндү хотын Шиндү нэгдүгээр дунд сургуульд талархал илэрхийлж байна. Монгол дахь Хятад сургуулийн багш, сурагчид энэ боломжийг ашиглан Хятадын гайхамшигт, урт удаан хугацааны соёлыг судалж, үнэлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Хятадын найрамдал сургуульд суралцаж буй 500 гаруй сурагчдын 90 хувь нь Монгол сурагчид байдаг. Үүний хажуугаар Хятадын соёл нь манай сургуулын Монгол сурагчдын хувьд илүү чухал байдаг. Эдгээр нь бусад орноос өөр байж магадгүй юм. Хятад, Монгол хоёр орон одоо иж бүрэн стратегийн түнш болж, хоёр орны улс төр, эдийн засаг, соёлын салбарын солилцоо хамтын ажиллагаа цэцэглэн хөгжиж, ард түмний найрамдал гүнзгийрч байна. 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хоёр орны соёлын солилцоо, хилийн чанад дахь Хятад сургууль байгуулахад урьдын адил дэмжлэг, туслалцаа үзүүлэх болно.

Түүнчлэн "Монгол-Хятадын найрамдал сургуулийн багш, сурагчид Монгол Хятадын  үе үеийн найрамдлыг бүтээн байгуулагч, дэмжигчид байх болно" гэсэн юм. 




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө