БНХАУ-ын ХКН-ын ээлжит XX их хурал энэ сарын 16-22-ны өдөр /2022.10.16-22/ Бээжин хотноо болж байна. Хурал өнөөдөр өндөрлөх бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жинь Пиний бүрэн эрхийн хугацааг гурав удаагаа сонгох нь тодорхой боллоо.
ХКН байгуулагдснаасаа хойш 101 жилийн хугацааг туулж 96.7 сая гишүүдтэй болон өргөжин БНХАУ-ын засгийн эрхийг тасралтгүй 73 жил барьж байна. ХКН-ын хуралд 2296 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд нийт төлөөлөгчдийн дундаж нас 52.2 бол 55-с доош насны төлөөлөгчид 1371 буюу 59.7%, 45 –с доош насны төлөөлөгчид 434 буюу 18.9% байна.
Ажил хөдөлмөрийн тэргүүн эгнээнд ажиллаж буй анхан шатны албан хаагч, ажилчин ангийн төлөөлөл 771 буюу 18.9%, тариачин намын гишүүн 85 төлөөлөгч сонгогдсон байгаа нь олон нийтийн анхаарлын татаж байна. Энэ удаагийн их хурлын төлөөлөгчдийн дотор эмэгтэй төлөөлөгчдийн тоо 68-р нэмэгдэж 619 төлөөлөгч сонгогодсон байгаа нь 27% болж 2.8%-иар нэмэгджээ. Мөн нийт 40 үндэстний цөөнхөөс сонгогдсон 264 буюу 11.6% төлөөлөгч байна.
Энэ удаагийн хурал нь БНХАУ-ын сүр хүчийг дэлхий нийтэд харуулах зорилготой байгааг шинжээчид дүгнэж байгаа юм. Ши Жинь Пин тавьсан илтгэлдээ "Тайванийг зэвсгээр ч болов авах мөн "Тэг ковид" хөтөлбөр үргэлжлэх" тухай онцолсон юм.