Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч, Мариинский театрын зочин гоцлол дуучин Г.Ариунбаатар Мариинский театрын тайзнаа ээлжит дууриуддаа гоцлох гэж байна.
Түүний хувьд энэ сарын 22-нд Италийн хөгжмийн зохиолч П.Масканийн “Тосгоны алдар” (Cavalleria rusticana) дуурийн Альфиогийн дүрд, аравдугаар сарын 28, 29-нд “Травиата” дуурийн Жермонд гоцлохоор болжээ. Г.Ариунбаатар гавьяатын хувьд 2022 он гарсаар Мариинский театрын тайзнаа “Риголетто”, “Аида”, “Макбет”, “Тоска”, “Трубадур”, “Кармен” дууриудад гоцолсон билээ.