Олон Улсын үндэстний эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар "шулуун хими хийхэд ашиглаж буй бодисууд умайн хорт хавдар үүсгэж байгаа"-г тогтоожээ.
Судалгаанд 35-74 насны 33,497 АНУ-ын эмэгтэйчүүд оролцсон байна. Тус эмэгтэйчүүдийн 378 нь умайн хорт хавдартай оношлогджээ. Хорт хавдартай эмэгтэйчүүдийг судлахад жилийн дотор дөрвөөс дээш удаа үс засах бүтээгдэхүүнийг байнга хэрэглэдэг гэсэн байна. Уг эмэгтэйчүүдийг огт үсэндээ химийн бодис хүргээгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад умайн хорт хавдар тусах магадлал хоёр дахин их байгааг баталсан байна. Мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Умайн хорт хавдар нь хорт хавдрын нийт тохиолдлын гурав орчим хувийг эзэлдэг ч эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн тогтолцооны хамгийн түгээмэл хорт хавдар бөгөөд 2022 онд 65,950 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Судалгаанаас үзэхэд АНУ-д умайн хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна. Учир нь Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр судалгаанд оролцогчдын 60 орчим хувь нь хар арьст эмэгтэйчүүд байсан. Тэд судалгаанд оролцохоос өмнөх 365 хоногт үсний шулуун хими хэрэглэсэн гэж мэдэгджээ.
Түүнчлэн Дээрх судалгааны үр дүн нь үсний шулуун химийн бодис нь эмэгтэйчүүдийн гормонтой холбогдон хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг талаарх тус байгууллагын өмнөх судалгаатай нийцсэн байна. Уг судалгааны баг өмнө нь үсний будаг, шулуун үсийг байнга будах нь хөхний болон өндгөвчний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон юм.
Эх сурвалж: National Institutes of Health