Өнгөрөгч даваа гараг /2022.10.17/-т "камикадзе" гэдэг Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоц ашиглаж Украины нийслэл Киев хотод Оросууд цохилт өгсөн гэж шинжээчид үзэж буй.
Иймд Их Британи улс нисгэгчгүй онгоц нийлүүлсэн Ираны аж ахуйн нэгж, хувь хүмүүст хориг арга хэмжээ авахаа зарласан байна.
Харин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Жон Кирби сэтгүүлчдэд хийхдээ, "Ираны цэргийн албан хаагчид Крымд ажиллаж, Орост эдгээр ажиллагаанд тусалсан гэж бид үзэж байна. “Харьцангуй цөөн" тооны иранчууд техникийн дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд Оросууд Украинд нисгэгчгүй онгоцыг жолоодож байна. Иран Украины ард түмний эсрэг эдгээр зэвсгээр Оросыг хангаж байгааг АНУ илчилж, таслан зогсоож, сөрөн зогсох бүх арга хэмжээг авах болно" гэжээ.
Эх сурвалж: BBC