"Spelling Bee" тэмцээний таван удаагийн аварга 13 настай Д.Эрдэм хүүг америкийн NBC телевиз онцолжээ

"Spelling Bee" тэмцээний таван удаагийн аварга 13 настай Д.Эрдэм хүүг америкийн NBC телевиз онцолжээ

Фэйрфакс Каунтигийн "Spelling Bee" буюу зөв бичгийн мастер 13 настай Д.Эрдэм хүүг Америкийн NBC Washington телевиз онцолжээ. Бичлэгийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Д.Эрдэм хүү АНУ-ын Виржиниа мужийн Фэйрфакс хотод наймдугаар ангид суралцдаг бөгөөд "Spelling Bee" тэмцээний таван удаагийн аварга болж АНУ дахь Монгол хүүхдүүдийн дунд  "Spelling Bee" тэмцээнийг ээжийнхээ хамт анх удаагаа  албан ёсны эрхийг нь авч  зохион байгуулах гэж байна. 

Тэрбээр NBC Washington телевизэд өгсөн ярилцлагадаа “Би анх зөв бичгийн уралдаан байдгийг мэдсэн цагаасаа эхлээд үг үсгийн алдаагаа засаж эхэлсэн. Үүний дараа миний гайхсан зүйл нь би бага ангиасаа ангийнхаа хүүхдүүдийн дунд зөв бичгээр тэргүүлж эхэлсэн. Түүнээс хойш дандаа түрүүлж, ялдаг байсан. Намайг энэ амжилтуудыг гаргахад ээжийн минь зааварчилгаа, дэмжлэг, хайр үргэлж хамт байсан. Аварга болоод АНУ-д суугаа монгол оюутан хүүхдүүдэд зөв бичгийн дүрмийг сайжруулахад тусалж урам зориг өгдөг болсон” хэмээсэн юм.

Хүүгийн ээж Жамъянсүрэнгийн Болормаа “Би хүүгээрээ үнэхээр бахархаж байна, тэр бол миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйл миний баяр баясгалан. Бид яг өөрсдийн мэдэрч буй энэ баяр баясгалан, урам зоригийг бусад монгол гэр бүлүүдэд түгээхийг хүссэн.  Тиймээс хүүтэйгээ хамт Фэйрфакс мужийн улсын сургуулиудын оюутнуудад зориулж орон нутагт  зөв бичгийн уралдаан, сургалт явуулахаар шийдсэн. Би үүгээрээ маш их бахархаж байна, энэ бол миний амьдралын хамгийн том амжилт гэж бодож байна” гэжээ. Түүнчлэн энэ бямба гараг /2022.10.22/-т Дэлхийн банкны байранд АНУ-ын найман мужаас ирсэн 34 монгол оюутан дунд "Spelling Bee" тэмцээнийг ээжийнхээ хамт зохион байгуулах юм. Тус тэмцээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд оролцох аж.




Өнөөдөр морь өдөр

36 минутын өмнө