Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс албан тушаалаасаа огцрохоо өнөөдөр /2022.10.20/ мэдэгдлээ. Тэрээр энэ талаар үг хэлэхдээ, “Консерватив намын даргын албан тушаалаасаа огцорч байна” гэж хэлсэн байна.
Лиз Трасс Их Британийн дараагийн Ерөнхий сайд сонгогдох хүртэл тус албан тушаалдаа байх ажээ. Тэрээр 45 хоног Засгийн газрыг тэргүүлээд огцорч байгаа бөгөөд Их Британийн түүхэнд хамгийн богино хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн Ерөнхий сайд болж байгаа ажээ. Харин Лиз Трассын оронд Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон Консерватив намын удирдлагын өрсөлдөөнд нэр дэвших төлөвтэй байна гэж Times сонин мэдээлжээ.
Эх сурвалж: BBC