ЖДҮХС-ийн хэргээр Б.Батзориг нарын долоон хүний хэрэг шүүхэд шилжжээ

ЖДҮХС-ийн хэргээр Б.Батзориг нарын долоон хүний хэрэг шүүхэд шилжжээ

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн оноос эхэлж ЖДҮХС-аас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт нэр бүхий гишүүнд хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ.

Энэ талаар прокурорын байгууллагаас мэдээлэхдээ “ХХААХҮЯ-ны болон тус яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн албан тушаалтнуудтай холбоотой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийг 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн” гэв.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн есдүгээр сард Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг толгойлж явсан УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын 13 биш долоон хүнд холбогдох хэргийг шалгаж дууссан. Улмаар дээрх хэргийг 2019 оны аравдугаар сарын 1-ны өдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Одоогоор шүүх хурлын тов зарлагдахыг хүлээсэн байдалтай байгаа аж. Албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шүүхийн шатанд шилжсэн хүмүүсийг тодруулбаас, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, мэргэжилтэн нар багтаж буйг эх сурвалж мэдээлэв.