ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулсан Украины мужуудад В.Путин "дайны бэлэн байдал" зарлажээ

ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулсан Украины мужуудад В.Путин "дайны бэлэн байдал" зарлажээ

Оросын цэргийн хяналтад орсон Донецк, Луганск, Запорожье, Херсон гэсэн Украины дөрвөн мужийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах санал асуулга болж иргэдийн 90-95 хувь нь дэмжсэн гэж Оросын тал мэдээлсэн.

Харин тус дөрвөн мужид Украины армийн довтолгоо амжилттай явагдаж, газар нутгаа эргүүлэн авч эхлээд байгаа юм. Тэгвэл орон нутгийн цагаар өчигдөр /2022.10.19/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус дөрвөн мужид дайны байдал зарлах зарлигт гарын үсэг зурсан бол, Херсон мужийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж эхэлжээ.

Сонирхуулахад, Дайны байдал тогтоосон энэ үед ОХУ-ын хуулийн дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, иргэдийн автомашин болон бусад хөрөнгийг нь хурааж батлан хамгаалахын хэрэгцээндээ ашиглах, мөн тэдний аюулгүй байдлын хангахын хүрээнд нүүлгэн шилжүүлэх зэрэг эрх нь нээгдэх ажээ. 

Эх сурвалж: CNN