Б.Амархүү давж заалдана гэдгээ мэдэгджээ

Б.Амархүү давж заалдана гэдгээ мэдэгджээ

Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж түүнд хоёр жилийн ял оноосон. Тэгвэл Б.Амархүү өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдахаа мэдэгдсэн байна.

Б.Амархүү нь өвс нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн гэртээ хадгалса, мөн тээврийн хэрэгсэлдээ 0.5 гр жинтэй “шавар” гэх нэршилтэй бодисыг хадгалсан гэмт хэрэгт холбогдсон юм. Шүүхээс Б.Амархүүг худалдаалах зорилгогүйгээр мансууруулах бодис хадгалсан гэмт хэргийг үйлдсэн учраас нээлттэй хорих ангид хоёр жил ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.