Хятадын коммунист намын хурлаар БНХАУ-ын даргаар Ши Жиньпинийг дахин сонгох нь тодорхой болжээ

Хятадын коммунист намын хурлаар БНХАУ-ын даргаар Ши Жиньпинийг дахин сонгох нь тодорхой болжээ

Цар тахал үргэлжилж, улс төр геополитикийн ойлгомжгүй нөхцөлтэй хүн төрлөхтөн нүүр тулсан онцгой цаг үед БНХАУ-ын ХКН-ын ээлжит XX их хурал болж байна. Хуралдаан энэ сарын 16-22-ны өдөр Бээжин хотноо болох юм. 

ХКН байгуулагдснаасаа хойш 101 жилийн хугацааг туулж 96.7 сая гишүүдтэй болон өргөжин БНХАУ-ын засгийн эрхийг тасралтгүй 73 жил барьж байна. ХКН-ын хуралд 2296 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд нийт төлөөлөгчдийн дундаж нас 52.2 бол 55-с доош насны төлөөлөгчид 1371 буюу 59.7%, 45 –с доош насны төлөөлөгчид 434 буюу 18.9% байна.

Ажил хөдөлмөрийн тэргүүн эгнээнд ажиллаж буй анхан шатны албан хаагч, ажилчин ангийн төлөөлөл 771 буюу 18.9%, тариачин намын гишүүн 85 төлөөлөгч сонгогдсон байгаа нь олон нийтийн анхаарлын татаж байна. Энэ удаагийн их хурлын төлөөлөгчдийн дотор эмэгтэй төлөөлөгчдийн тоо 68-р нэмэгдэж 619 төлөөлөгч сонгогодсон байгаа нь 27% болж  2.8%-иар нэмэгджээ. Мөн нийт 40 үндэстний цөөнхөөс сонгогдсон 264  буюу 11.6% төлөөлөгч байна.

-ШИ ЖИНЬ ПИН: БНХАУ-Г ОРЧИН ҮЕИЙН ХЭВ МАЯГААР ХӨГЖҮҮЛНЭ -

Таван жил тутамд болдог энэ удаагийн их хуралд 83 онцгой төлөөлөгч оролцож байна. Энэ сарын16-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жинь Пин илтгэл тавьсан бөгөөд тэрбээр "БНХАУ-ыг орчин үеийн хэв маягаар хөгжүүлж ард түмнийхээ амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарна" гэдгийг онцолсон юм. Дэлгэрэнгүйг ЭНД дарж унших. Энэ удаагийн хуралдаанаар Ши Жинь Пины бүрэн эрхийг дахин сунгах нь нэгэнт тодорхой болоод байна. Өдгөө 69 настай Ши Жиньпин 2012 онд Хятадын төрийн зөвлөлийн даргаар анх томилогдсон бөгөөд үргэлжлүүлэн бүрэн эрхээ таван жилээр сунган ажиллаж байгаа нь энэ юм. 

ЭХ СУРВАЛЖ: MONGOL.CR.CN




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө