Сураггүй болоод байсан эмэгтэйн цогцсыг Ховд голоос олжээ

Сураггүй болоод байсан эмэгтэйн цогцсыг Ховд голоос олжээ

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд “Ховд” их сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан 23 настай эмэгтэй Л энэ сарын 23 ны өдөр сураггүй алга болсон байдаг.

Цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч үр дүнд хүрээгүй учир Ховд голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг Онцгой байдлын газарт энэ сарын 25 ны өдөр гаргасан байна. Иймд тус аймгийн Онцгой байдлын газар, ар гэрийн нийт 22 хүн 26-ны өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагаа үргэлжлүүлж өчигдөр эмэгтэйн цогцсыг Ховд голоос олжээ.