Tesla болон SpaceX компанийг үндэслэгч Илон Маск олон нийтийн Twitter сүлжээг худалдаж авахаар төлөвлөж байгаа тул твиттер дахь олон тооны хуурамч хаягуудтай тэмцэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.
Тодруулбал, Barstool Sports-ийн үүсгэн байгуулагч Дэйв Портной саяхан Илон Маск руу твиттер хуудсаараа хандаж, “хэтэрхий олон хуурамч хаяг харж байна” гэж гомдолложээ. Харин үүний хариуд Илон Маск, “надад төлөвлөгөө бий" гэж хариулжээ.
Өнгөрөгч тавдугаар сар /2022.05/-д Илон Маск твиттерийг 44 тэрбум ам.доллараар худалдаж авах саналаасаа татгалзана гэж сүрдүүлсэний учир нь тус платформ дээрх хуурамч хаягуудад санаа зовниж байна гэсэн байдаг. Энэ үеэрээ Илон Маск твиттер дахь нийт хаягийн 20 гаруй хувийг хуурамч хаягууд эзэлдэг гэж үзэж буйгаа мэдэгдсэн байдаг.
Эх сурвалж: FOX NEWS