Иран улс Орост тэсрэх бөмбөг тээвэрлэгч дрон нийлүүлж байгаа нь НҮБ-ын хориг арга хэмжээг зөрчиж байна гэдэгтэй АНУ барууны холбоотнуудтай санал нэг байна гэж мэдэгджээ.
Учир нь ОХУ-ын зэвсэгт хүчин Иранд үйлдвэрлэсэн “нисгэгчгүй онгоц” ашиглан Украины нийслэл Киев хот руу халдлага үйлдэж эхлээд байгаа юм. Иймд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2231 тоот тогтоолыг зөрчиж байна гэсэн Франц, Их Британийн үнэлгээтэй АНУ санал нэг байна гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ.
Тодруулбал, Ираны цөмийн хэлэлцээртэй холбоотой энэхүү тогтоол нь Иран улс зарим цэргийн технологио бусдад дамжуулахыг хориглосон байдаг аж.
Сонирхуулахад, Украин тал Киев хот руу халдсан онгоцууд буюу нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслүүд нь Ираны Шахед-136 зэвсэг болохыг тогтоосон байна.
Эх сурвалж: BBC
National Police officers shooting down an Iranian drone.
— Anton Gerashchenko (@Gerashchenko_en) October 17, 2022
WE NEED AIR DEFENSE! pic.twitter.com/AvdviH6RhE