ВИДЕО: Оросуудад олзлогдоод байсан 108 эмэгтэйг Украины тал хоригдол солилцоогоор эргүүлэн авчээ

ВИДЕО: Оросуудад олзлогдоод байсан 108 эмэгтэйг Украины тал хоригдол солилцоогоор эргүүлэн авчээ

Украин, Оросын талууд өчигдөр /2022.10.18/ 218 хоригдол солилцжээ. Тус солилцоогоор Украины тал “дан эмэгтэйчүүдээс бүрдсэн” 108 хоригдлыг авсан байна. 

Тэдний 37 нь Оросын цэргүүд тавдугаар сард Мариуполь хотын “Азовсталь” гангийн үйлдвэрийг хяналтдаа авсны дараа олзлогдсон байжээ. Энэ талаар Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Ермак, “Өнөөдөр дахин олон тооны хоригдлыг солилцлоо. Бид 108 эмэгтэйг чөлөөллөө. Дан эмэгтэйчүүдээс бүрдсэн анхны солилцоо энэ боллоо” гэж мэдэгджээ. Харин Украины Зэвсэгт хүчний Нэгдсэн шуурхай штабын дарга С.Наевын, “Украинд ойролцоогоор 40 мянган эмэгтэй цэргийн алба хаагчтай бөгөөд тэдгээрийн 5000 гаруй нь тэргүүн шугамд тулалдаж байна” гэжээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө