"Тогтвортой үд" хэмээх НАТО-гийн цөмийн сургуулилт эхэлсэн гэж мэдэгджээ

"Тогтвортой үд" хэмээх НАТО-гийн цөмийн сургуулилт эхэлсэн гэж мэдэгджээ

НАТО-гийн жил бүр зохион байгуулдаг "Тогтвортой үд" цөмийн сургуулилт эхэлсэн талаар тус эвслээс мэдэгджээ.

Энэ тухайгаа тэд “НАТО-гийн цөмийн чадавхийн үндсэн зорилго нь энх тайвныг сахин хамгаалах, дарамт шахалтаас сэргийлэх, түрэмгийллийг таслан зогсоох явдал юм. Цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх чадавхийг сургах жил бүр тогтмол хийдэг Steadfast Noon сургуулилт өнөөдөр эхэллээ” гэжээ.

Тодруулбал, 14 орон хамрагдаж буй тус сургуулилтад Их Британи, Бельги, Хойд тэнгисийн ойролцоох бүс нутагт 60 орчим нисэх онгоц оролцно гэж байгаа юм. Мөн АНУ-ын В-52 алсын тусгалын бөмбөгдөгч онгоц оролцоно гэж НАТО мэдэгдсэн бөгөөд жинхэнэ цөмийн бөмбөг ашиглахаар төлөвлөөгүй байна гэжээ. Харин НАТО-гийн энэхүү сургуулилттай зэрэгцэн ОХУ-ын цэргийн хүчин урьдчилан төлөвлөсөн цөмийн сургуулилтаа мөн хийх төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: nato.int




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө