ОХУ-ын Су-34 цэргийн онгоц хөөрснийхөө дараахан тус улсын Краснодар мужийн орон сууцны барилга дээр унаж, осолджээ. Ослын шалтгаан нь хөдөлгүүрт гал гарсанаас болж онгоц өндрөө авч чадаагүй унажээ.
Тус онгоц нь сургуулилалтын нислэг үйлдэж явсан бөгөөд хоёр нисгэгч нь шүхрээр бууж амжсан аж. Харин тус ослын улмаас хамгийн багадаа 15 орон сууцэвдэрсэн бол урьдчилсан байдлаар зургаан хүн амь үрэгдэж, 19 хүн гэмтэж, өөр зургаан хүн сураггүй болсон нь тогтоогдсон талаар Оросын Онцгой байдлын яамнаас мэдээлжээ.
Эх сурвалж: NEXTA