BTS хамтлагийн бүх гишүүд хуулийн дагуу хугацаат цэргийн алба хаахаар болжээ

BTS хамтлагийн бүх гишүүд хуулийн дагуу хугацаат цэргийн алба хаахаар болжээ

БНСУ-ын алдарт BTS хамтлагийн бүх гишүүд хуулийн дагуу хугацаат цэргийн алба хаахаар болсныг Big Hit Music агентлаг өнөөдөр /2022.10.17/ мэдээллээ.

Тус агентлагийн мэдээлснээр Хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин энэ оны арванхоёрдугаар сард 30 нас хүрэх бөгөөд хуулийн дагуу үүнээс өмнө цэргийн албаа хаах болоод байгаа. “Жин цэргийн алба хаах хугацааг хойшлуулах хүсэлтээ энэ сарын сүүлээр цуцалж, цэрэг татлагын удирдах газраас гаргасан журмыг дагаж мөрдөхөөр боллоо. Бусад гишүүд тус тусын төлөвлөгөөний дагуу цэргийн хугацаат албаа хаах болно” гэсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Өмнөд Солонгосын хуулиар эрүүл мэндийн шаардлага хангасан бүх эрчүүд 30 нас хүрэхээсээ өмнө хоёр жил орчим хугацаанд цэргийн алба хаах үүрэгтэй байдаг. Одоогийн хуулиар зөвхөн тив, дэлхийд амжилт гаргасан тамирчид болон сонгодог хөгжмийн уран бүтээлчид цэргийн албанаас чөлөөлөгдөж, орлуулан хаах боломжтой. Харин K-pop салбарын уран бүтээлчдийг чөлөөлөх эсэх асуудлыг тус улсын парламент хэлэлцэх асуудлынхаа жагсаалтад оруулаад байгаа аж.

Эх сурвалж: Yonhap News




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө