Украины нийслэл Киев хот руу Оросууд "нисгэгчгүй онгоц" ашиглан халдлага үйлджээ

Украины нийслэл Киев хот руу Оросууд "нисгэгчгүй онгоц" ашиглан халдлага үйлджээ

ОХУ-ын зэвсэгт хүчин "нисгэгчгүй онгоц" ашиглаж Украины нийслэл Киев хот руу халдлага өнөөдөр үйлдэж байна гэж  В.Зеленскийн ажлын алба мэдэгдлээ. 

Энэ талаар Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Ермак хийсэн мэдэгдэлдээ, “Киевт дэлбэрэлт болсныг баталж, нисгэгчгүй онгоцыг сум болгон ашиглах нь сөрөг үр дагавартай” гэжээ. Мөн тэрээр барууны орнуудаас агаарын довтолгооноос хамгаалах тусламжийг нэмэгдүүлэхийг уриалжээ.

Харин Киев хотын дарга В.Кличко, “Оросын нисгэгчгүй онгоц тус хотын төв Шевченков дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны бус барилга руу халдсан бөгөөд хохирогчдын тоо, нөхцөл байдлыг үнэлж байна” гэжээ. 

Эх сурвалж: NBC news