LIVE: Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ өнгөрсөн жилийн мөн үеэс 20.3 хувиар өсчээ

LIVE: Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ өнгөрсөн жилийн мөн үеэс 20.3 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүд 2022 оны эхний есөн сард Эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд, Нийгмийн салбарын статистик үзүүлэлтүүдийг Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн ахлах статистикч Д.Баасан нар танилцуулж байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар өсжээ. Инфляц есдүгээр сард 13.8 нэгж хувь гарсны 7.7 (55.5%) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Үүнд:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.1 хувь (мах, махан бүтээгдэхүүн 2.2 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 25.9 хувь)
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.9 хувь
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 17.7 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12.0 хувь
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 20.3 хувь

Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 

LIVE: 




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө