"Тэг ковид" бодлогыг зогсоохгүй, цаашид үргэлжлүүлнэ гэж Хятадын дарга Ши Жиньпин мэдэгджээ

"Тэг ковид" бодлогыг зогсоохгүй, цаашид үргэлжлүүлнэ гэж Хятадын дарга Ши Жиньпин мэдэгджээ

БНХАУ-ын Коммунист намын 20 дугаар их хурал өчигдөр /2022.10.16/ эхэлсэн. Тус их хурлаар Коммунист намын даргаа сонгох, тус улсад маргаан дагуулж байгаа “Тэг ковид” зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж буй. 

Харин энэ хурлын өмнөхөн Хятадын зарим хотуудад “Тэг ковид” бодлого болон БНХАУ-ын дарга Ши Жиньпиныг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болж байгаа талаар гэж олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл коммунист намын 20 дугаар их хурлаар Ши Жиньпин дахин намын даргаар сонгогдож, БНХАУ-ыг дахин удирдах магадлал өндөр байгаа аж. Мөн тэрээр өчигдөр хэлсэн үгэндээ "Тэг ковид" бодлогыг өөрчлөхгүй, БНХАУ цаашид коронавирусийн эсрэг хатуу арга хэмжээгээ үргэлжлүүлнэ гэжээ. Энэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн тохиолдолд хатуу хөл хорио тогтоосон хэвээр байх ажээ. 

Эх сурвалж: BBC