“Itaewon global village festival-2022” Олон улсын наадамд монголын 50 гаруй залуус үндэсний хувцсаараа гоёж оролцжээ

“Itaewon global village festival-2022” Олон улсын наадамд монголын 50 гаруй залуус үндэсний хувцсаараа гоёж оролцжээ

Энэ амралтын өдрүүдэд “Itaewon global village festival-2022” Олон улсын наадам БНСУ-ын Ёнсан дүүрэг (Итэвон)-т амжилттай болж өндөрлөв.

Наадмын нээлтэд Элчин зөвлөх Ж.Оюунбаатар хүндэт зочноор оролцож, уран бүтээлч Ч.Энэбиш, Д.Гансугар нар “Алтайн магтаал” аялгууг тогложээ. Баярын жагсаал (парад)-д Монгол сургуулийн багш сурагчид, Залуучуудын холбоо зэрэг 50 гаруй залуус үндэсний хувцсаараа гоёж оролцов.

Мөн үзэсгэлэн худалдаанд Монгол Улс үндэсний ноос ноолуур, арьс шир, гар урлал зэрэг бүтээгдэхүүнээ сурталчилж “S&B” fashion, “Урьхан брэнд”, “Монгол гар урлал” зэрэг үндэсний үйлдвэрлэгчид, мөн Г.Чинзориг арьсан эдлэлийг 100% гараараа газар дээр нь урлан сонирхуулжээ.

Тус наадамд БНСУ-д суугаа гадаадын 26 улсын Элчин сайдын яам оролцож, нийтдээ нэг сая гаруй хүн үзжээ. Наадмын үеэр урлагийн тоглолт явагдаж, баярын жагсаал (парад), улс орноо сурталчилсан үзэсгэлэн худалдаа болсон байна.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө