"Украиныг үнэ төлбөргүй интернэтээр үргэлжлүүлэн хангана" гэж Элон Макс мэдэгджээ

"Украиныг үнэ төлбөргүй интернэтээр үргэлжлүүлэн хангана" гэж Элон Макс мэдэгджээ

АНУ-ын тэрбумтан Элон Маск Украин дахь интернэт терминалуудынхаа ажиллагааг санхүүжүүлэхгүй гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Учир нь тэрээр Орос, Украины цэрэг, дайны үйл ажиллагаа эхэлсний дараа Украиныг сансарын интернэтийн үйлчилгээгээр үнэ төлбөргүй хангаж байсан юм. 

Харин “Space X”-ийн удирдлага есдүгээр сарын 8 /2022.09.08/-ны өдөр АНУ-ын Батлан хамгаалахын департаментад хаягласан захидалдаа цаашид “Старлинк”-ийн интернэт терминалуудыг Украинд хандивлах, хиймэл дагуулын интернэт үйлчилгээг цаашид нийлүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн талаар CNN агентлаг мэдээлсэн.  Тэгвэл Элон Макс “Украиныг үнэ төлбөргүй интернэтийн үйлчилгээгээр үргэлжлүүлэн хангана” гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр өөрийн твиттер хуудастаа, “Старлинк мөнгөө алдаж байгаа ч бид Украины засгийн газрыг үнэ төлбөргүй санхүүжүүлсээр байх болно” гэжээ.