Ираны алдарт Эвин шоронд бямба гараг /2022.10.15/-т томоохон гал гарч, үймээн дэгдэж буй талаар өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Хамгийн сүүлд нөхцөл байдал хяналтад байгаа найман хүн шархадсан гэж тус улсын төрийн хэвлэл мэдээлсэн ч сошиалд тавигдсан бичлэгүүдэд Тегеран дахь талбайд гал, утаа гарч, буун дуу, дэлбэрэлт сонсогдож байсан юм.
Тэгвэл өнөөдөр /2022.10.17/ өглөөний байдлаар Эвин шоронд гал гарсны улмаас дөрвөн хоригдол утаанд хордож амиа алдаж, 61 хүн шархадсан талаар IRNA агентлаг мэдээлэв. Мөн Тегераны амбан захирагч Мохсен “галыг зогсоож, "энх тайван байдлыг сахин хамгаалж байна" галыг хоригдлууд тавьсан нь тогтоогдсон” гэлээ.
Эх сурвалж: CNN