Колумбын баруун өмнөд хэсэгт орших Пасто, Попаян хотуудын хоорондох зам дээр автобус осолдсоны улмаас 20 хүн амиа алдаж, 14 хүн шархадсан тухай тус улсын цагдаагийн газраас мэдээллээ.
Уг осол өглөө эрт гарсан бөгөөд автобус уулын энгэр дээрээс унах гэж байсан ч хаалт мөргөж зогссон байна. Ослын шалтгааныг механик гэмтлээс болсон байж болзошгүй гэж албаныхан мэдэгджээ.
Эх сурвалж: Chine news