Улс төрийн хоригдлууд, сэтгүүлчид болон гадаадын иргэдийг байрлуулдгаараа алдартай Ираны алдарт Эвин шоронд бямба гараг /2022.10.15/-т томоохон гал гарчээ.
Тус улсын төрийн хэвлэл мэдээлснээр нөхцөл байдал хяналтад байгаа гэсэн юм. Гэвч гал үргэлж буй видео бичлэг тавигджээ. Сошиалд тавигдсан бичлэгүүдэд Тегеран дахь талбай дээр гал, утаа гарч, буун дуу, дэлбэрэлт сонсогдож байгаа аж. Мөн найман хүн шархадсан гэж IRNA агентлаг мэдээллээ.
Харин шорон дотроос ирүүлсэн эх сурвалжийн мэдээллээр, "шоронгийн хөнгөн гэмт хэрэгтнүүдийг байрлуулсан жигүүрт үймээн гарч, одоо байдал бүрэн тайван байна" гэжээ.
ВИДЕО:
Эх сурвалж: BBC