Ши Жиньпин: Хятад Улс өмнөх 10 жилд ядуурлыг устгаж,  дунд зэргийн чинээлэг нийгмийг байгуулж, 100 жилийн зорилтоо биелүүллээ

Ши Жиньпин: Хятад Улс өмнөх 10 жилд ядуурлыг устгаж, дунд зэргийн чинээлэг нийгмийг байгуулж, 100 жилийн зорилтоо биелүүллээ

БНХАУ-ын Коммунист намын 20 дугаар их хурал ням гарагийн өглөө Бээжин хотын Ардын их хурлын ордонд нээлтээ хийлээ. Ши Жиньпин ХКН-ын 19 дэх удаагийн төв хороог төлөөлөн их хуралд илтгэл тавьж байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Ши Жиньпин илтгэлдээ "Шинэ эхлэлийг тавьж, ажил хэрэгч, зоригтойгоор урагшилж, орчин үеийн социалист улсыг бүх талаар бүтээн байгуулж, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг бүх талаар ахиулахын төлөө эв нэгдэлтэй чармайх болно. Мөн өнгөрсөн 10 жилд нам, ард түмний үйл хэрэгт нэн даруй чухал ач холбогдолтой, гүн гүнзгий түүхэн ач холбогдолтой гурван томоохон үйл явдал тохиолоо. Бид Хятадын Коммунист намын 100 жилийн ойг угтаж, Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үеийг эхлүүлж, туйлын ядуурлыг устгаж, бүх талаар дунд зэргийн чинээлэг нийгмийг байгуулж, 100 жилийн зорилтоо биелүүллээ” гэв.

Эх сурвалж: Chine news