Өнөөдөр /2022.10.16/ БНХАУ-ын Коммунист намын 20 дугаар их хурал тус улсын нийслэл Бээжин хотод эхэлж байна. Хятадын 2300 орчим төлөөлөгч оролцох тус их хурлаар Коммунист намын даргаа сонгох, тус улсад маргаан дагуулж байгаа “Тэг ковид” зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
Энэ хурлын өмнөхөн Хятадын зарим хотуудад “Тэг ковид” бодлого болон БНХАУ-ын дарга Ши Жиньпиныг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болж байгаа талаар гэж олон улсын хэвлэлүүд мэдээлсэн.
Тэгвэл тус 20 дугаар их хурлаар олон жил үргэлжилсэн уламжлалаа эвдэж, Ши Жиньпинг БНХАУ-ын Коммунист намын даргаар дахин томилох магадлалтай байгаа аж. Долоо хоног үргэлжлэх их хурлын энэ үеэр Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд намынхаа суртал ухуулгын ажлыг эрчимжүүлж, Ши Жиньпины засаглалын үеийн Хятад улсын ололт амжилтыг онцолсон мэдээ, телевизийн шоу нэвтрүүлгүүдийг дамжуулж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC